лууван
Лууван /шүлэг/
Хашаан дотроо лууван тарьлаа
Хархан шороогоор сайн дарлаа
Усалж арчилж тордлоо
Улаахан лууван ургалаа ургалаа.
Ургаж гүйцсэн луувангаа
Урамтай би хураалаа
Сагсаар дүүрэн луувангаа
Сайн найзууддаа өгнө дөө.
Ногоотой шөл
/Япон дуу/
Манжин лууван
Төмс сонгино
Тогоондоо хийгээд
Хоолоо хийж байна аа.
Давс хийгээд
Амталж үзээд
Таваг дүүргээд
Тавтай хооллоорой.
Бичсэн: bagshdarmaa цаг: 19:28 |
Онцгой биш
Сэтгэгдэл: