Ая.Алтангэрэл
Бөндгөр бөндгөр гараа
Булцгар булцгар хацраа
Булхан булхан булхан
би угаадаг
Шөнтгөр шөнтгөр хамраа
Шөмбөгөр шөмбөгөр хошуугаа
Шөмбөн шөнбөн
би угаадаг
Хонхот хүүхэлдэй / дуу/
Хонхот хүүхэлдэй дуугаа дуулаад
Хоёр тийшээ найган ганханаа
Жин жин жинжигнээхэй
Бөн бөн бөндөгнөөхэй
Дон дон дон дон дон
Жин жин жин жин жин
Хонхот хүүхэлдэйн дуу гарахаар
Хол ойрын хүүхэд цугларнаа
Жин жин жинжигнээхэй
Бөн бөн бөндөгнөөхэй
Дон дон жин жин жин
Ойн амьтад хөгжимт хөдөлгөөн
Хөвчийн анхилуун ой модонд
Эвсэг амьтад байна
Баавгайн бамбарууш дагаад
Хамтран наадан бүждэг
Хүчтэй хөгжөөнтэй
Хөвчийн анхилуун ой модонд
Эвсэг амьтад байна
Туулайн бүжинг дагаад
Хамтран наадан бүжнэ.
Гоё гоё гоё гоё
Хүчтэй хөгжөөнтэй
Хөвчийн анхилуун ой модонд
Эвсэг амьтад байна
Үнэгний гаврыг дагаад
Хамтран наадан бүжнэ